“Өв тэгш cурагч” уриалга Мэргэжил + Өөрийн хөгжил = Өв тэгш боловсон хүчин Ирээдүйн өв тэгш боловсон хүчин байхын тулд сурагч та өнөөдрөөс өөрөө өөрийгөө хөгжүүлэх алхамаа хийгээрэй. Энэ бол таны өөрийн хөгжлийн төлөө оруулах хувь нэмэр байх болно. Өөрөө өөрийгөө хуурдаг сурагч байхгүй гэдэг найдаж байна. Иймээс сурагч та бүхэндээ зориулж өөрийн хөгжлийн дараахь уриалгыг гаргаж байна. 1. Хүнтэй мэндэлж, өөрөөсөө ахмад настанг хүндэлж сурах. /Эцэг эх, багш г.м/ 2. Зөв боловсон харилцаа, зөв дадал хэвшлээс суралцах. 3. Муу муухай үг хэллэг, муу зуршилаас сэргийлэх. Муу зүйлийг аль болох ярихгүй, харахгүй,сонсохгүйг хичээх. 4. Гадна, дотор орчинд хог хаяхгүй сурах. Газар унасан хогийг авч хогийн саванд хийж сурах. 5. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн 100-аас дээш асуултанд оновчтой зөв хариулж сурах. /Хими, физик, биологи, түүх, нийгэм, газар зүй г.м/. Жич: хичээлүүдээсээ сонирхолтой зүйлээс тэмдэглэн авч болно./ 6. Ойлгомжтой, эмх цэгтэй, хурц тод ярих, алдаагүй, найруулга сайтай, уран яруу бичихэд суралцах. /Хичээлүүд дээрээ дадлагажиж болно/ 7. Түүхийн холбогдолтой ном 5, монголын шилдэг уран зохиолын ном 5, орчин үеийн уран зохиолын ном 5, гадаадын сонгодог зохиол 5 –ийг унших. 8. Монголын шилдэг яруу найргаас шүлэг 1, найраглал 1-ийг цээжлэх. 9. Ардын дуу 10, нийтийн дуу 10, зохиолын дуу 10, гадаад дуу 10-ыг дуулж сурах. 10. Заавал сурах 10 бүжиг /цэнгээнт бүжиг/ -ийг бүжиглэж сурах. 11. Ардын бүжиг эсвэл ардын хөгжим заавал тоглож сурах. /морин хуур, ятга, шанз, хуучир г.м/ 12. Спортын ганчаарчилсан төрлүүдийн аль нэгээр хичээллэх. /гимнастик, хөнгөн атлетик, софт теннис, ширээний теннис, талбайн теннис, шатар, даам, бокс, усан сэлэлт г.м/ 13. Багаар тоглодог спортын төрлүүдийг заавал сурах. /Сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг г.м/ 14. Сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудыг заавал сурах. /шатар, даам, хөзөр, шоо, оньсон тоглоом г.м/ 15. Цэцэг, жимс, хүнсний ногоо арчилж ургуулах аргаас суралцаж 2-аас дээшийг тарих. 16. Өөрийн гар доорх материалаар өөрт хэрэгцээтэй зүйл хийх. 17. Аль нэг гадаад хэлийг шамдан суралцах. 18. Монголын зан заншил, түүх соёл ,газар зүйн онцлог байдлыг бүрэн судлах. 19. Үндсэн хууль, Боловсролын тухай хууль уншиж судлах. 20. Өөрийн сонирхдог гадаадын аль нэг улсынхаа түүх, соёл, зан заншил, газар зүйн онцлог байдлыг бүрэн судлах. Электрон шуудан, мессенжер тогтмол ашиглаж, интернетээс хэрэгцээтэй мэдээлэл авч сурах.